Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Төв аймгийн нутаг, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дорноговийн хойд хэсэг, Архангай, Сэлэнгийн баруун хэсгээр бороо орлоо

2021 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 2021 оны 05 дугаар сарын 25ы 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Төв аймгийн нутаг, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дорноговийн хойд хэсэг, Архангай, Сэлэнгийн баруун хэсгээр бороо орсоноос хамгийн их нь Завханы Баян-Уулд 13.0 мм, Баянхайрханд 8.0 мм, Тэс, Их-Уулд 7.0 мм, Нөмрөг, Тосонцэнгэлд 6.0 мм, Цэцэн-Уулд 5.0 мм, Дорноговийн Айрагт 7.0 мм, Сайншандад 6.0 мм, Увсын Хяргас, Малчин, Баруунтуруун, Хяргасд 6.0 мм, Төв аймгийн Зуунмод, Нийслэл Буянт-Ухаа, Чойрт 5.0 мм, бусад нутгаар 0.0-4.0 мм бороо орсон байна.

 

Температур их: Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-13 градусаар дулаарч Дархадын хотгор, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+13 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22...+28 градус, бусад нутгаар +14...+20 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө өмнөх шөнөөсөө ихэнх нутгаар 1-13 градусаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангийн тал нутгаар -3….+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +10....+18 градус, бусад нутгаар +3...+10 градус байв.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-19 метр, зарим үед түр зуур секундэд 25-30 метр хүртэл ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр ялимгүй хур тунадас, өнгөрсөн шөнө 1.0-5.0 мм бороо орсон. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өнгөрсөн шөнө +3....+6 градус, өдөртөө +9.....+12 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/08/05

2 цаг

10 50
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/08/04

20 68
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store